Төр, захиргааны байгууллагын ажилтнуудын цалинг нэмэх талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Нийслэлийн төр захиргааны болон нийслэлийн өмчит байгууллагуудад нийтдээ 48 мянга гаруй ажилтан, албан хаагч ажиллаж байна.
Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар нийслэлийн албан хаагчдын цалин хангалтгүй байсан бол Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар нийслэлийн төр, захиргааны байгууллагад ажиллаж буй дээрх тооны албан хаагчдын цалинг 50-55 хувь нэмэх боломж бүрдэж байна.
Нийслэлийн хэмжээнд Төрийн захиргааны 4,500 орчим төрийн жинхэнэ албан хаагч ажиллаж байгаа бол төрийн үйлчилгээний 33 мянга гаруй албан хаагч байна” гэв.
1 comment
Bayrlalaa. Hichiij ajillah bolnoo