Парламентын сэтгүүлч, Монголын мэдээ сувгийн тоймч Ж.Алтангэрэл өнөөдөр Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн боллоо.
Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тулгар төрийн 2230 жил, Их Монгол улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан, эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж буй салбар салбарын зүтгэлтнүүдэд төрийн дээд одон медаль гардууллаа.