ҮСХ-ноос мал, тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллогын урьдчилсан дүн танилцуулж байна.
Эдийн засгийн статистикийн газрын Хөдөө аж ахуй, байгаль орчин, үйлдвэрлэлийн статистикийн хэлтсийн дарга Э.Мягмарханд:
2021 оны урьдчилсан дүнгээр улсын хэмжээнд нийт 67,3 сая толгой мал тоологдсон ба энэ нь өмнөх оноос 0,4 хувиар өссөн үзүүлэлт байна.
Нийт мал сүрэгт
- хонь 46,2 хувь
- ямаа 39,3 хувь
- үхэр 7,3 хувь
- адуу 6,4 хувь
- тэмээ 0,7 хувийг тус тус эзэлж байна.
Энэ жилийн мал тооллогоор;
- Хөвсгөл аймаг 5,9 сая
- Архангай аймаг 5,5 сая,
- Хэнтий аймаг 4,9 сая,
- Төв аймаг 4,7 сая
- Сүхбаатар аймаг 4,1 сая толгой мал тоолуулж аймгуудыг тэргүүлжээ.
Нийт малтай өрх 246,2 мянга болж өмнөх оноос 4,2 мянгаар өссөн бол 1000-аас дээш малтай өрх 0,6 мянгаар өсөж, 201-999 малтай өрх 1,4 мянгаар буурсан байна.
Малчин өрхийн тоо 7,5 мянгаар буюу 4,2 хувиар өмнөх оны мөн үеэс өссөн дүнтэй байна. 2021 оны дүнгээр 305,2 мянган малчин тоологдсон ба 59,1 хувь эрэгтэй, 40,9 хувь нь эмэгтэй малчид байна. Мөн нийт малчдын 39,4 хувь нь зээлтэй байгаа бол 35,2 хувь нь нийгмийн даатгалд хамрагджээ.
Дэлгэрэнгүйг дараах видеоноос хүлээн авна уу.
[fbvideo link=”https://www.facebook.com/watch/?v=1018949608684059″ width=”500″ height=”400″ onlyvideo=”1″]