Засгийн газрын аравдугаар сарын 27-ны хуралдаанаар арваннэгдүгээр сарын 1-нээс соёл урлаг, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэйгээр нээх шийдвэр гаргасан.
Үүнтэй холбогдуулан Соёлын яамнаас “Соёлын бүтээлч сар”-ыг “Сэрж санах түүх, сэтгэл ариусгах урлаг, хүмүүнийг гэгээрүүлэх соёл” уриан дор зохион байгуулсан. Энэ хүрээнд Соёлын яам болон түүний харьяа байгууллага болон хувийн хэвшлийн хамтарсан 100 гаруй арга хэмжээ болсон юм. Тэгвэл өнгөрсөн арваннэгдүгээр сард 17 мянган үзэгч танхимаар соёлын үзвэр, үйлчилгээ авсан хэмээн Соёлын яамнаас мэдээллээ.