Энэ оны 12 дугаар сард хугацаа нь дуусах вакцин үлдсэн эсэх талаар УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн Нарийн бичгийн дарга О.Батбаяр тайлбар хийсэн байна.
Тэрбээр “ЭМЯ, УОК-оос арванхоёрдугаар сарын 31-ний өдөр дуусах гэж буй олон тун вакцин байгаа талаар мэдээлж байсан. Гэхдээ хугацаа нь дуусах эрсдэлтэй байгаа тэр олон тун вакциныг хамгийн түрүүнд хэрэглээд арваннэгдүгээр сарын дундуур дуусгасан. Тэгэхээр хугацаа нь дууссан ямар нэгэн вакцин байхгүй бөгөөд иргэд вакцинд итгэж болно” гэлээ.