Аймаг, нийслэлийн захиргааны хэргийн шүүх 2021 оны эхний хагас жилд 67 байгууллагын төрийн жинхэнэ албан хаагчдад 377.8 сая төгрөгийг ажилгүй байхын үеийн цалин, нөхөн олговор олгох шийдвэр гаргажээ.
2019 онд 427 хууль бусаар халагдсан албан хаагчдад ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 2.7 орчим тэрбум төгрөг олгохоос 207 хүний ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 1.4 тэрбум төгрөгийг тус тус олгожээ.
Хууль бусаар халагдсан 427 албан хаагчдад ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 2019 онд 2.7 орчим тэрбум төгрөг олгохоос 207 хүний ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 1.4 тэрбум төгрөгийг тус тус олгосон бол 2016-2018 онд энэ зардал 4,6 орчим тэрбум төгрөг олгох тооцоо гарснаас 3 орчим тэрбум төгрөгийг олгож байжээ.
Төрийн албаны тухай хуулийн 50.1 дэх хэсэгт Төрийн жинхэнэ албан хаагчийг чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсантай холбоотойгоор шүүх эсхүл Төрийн албаны зөвлөл хууль бусаар халсныг тогтоосон тохиолдолд буруутай албан тушаалтны төрд учруулсан хохиролд Төрийн албаны зөвлөл хяналт тавина гэсэн заалт байдаг.
Харин Төрийн жинхэнэ албан хаагчтай холбоотой төрд учруулсан мөнгөн дүн 2019, 2020 онд нийт 368 сая 883 мянган төгрөг гэсэн судалгаа гарчээ. Энэ судалгааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн албан ёсны мэдээлэлд үндэслэж гаргасан талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа баасан гаригт УИХ-ын чуулган дээр мэдээлсэн юм.