Засгийн газар Нийслэлийн захиргааг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө Яармаг дахь шинэ байр руу нүүх чиглэлийг өгсөн. Өнөөдөр нийслэлийн зарим агентлаг Яармагийн шинэ цогцолбор байр руу нүүж байна.
Эхний ээлжинд Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын алба шинэ байр руугаа нүүлээ. Энэ сарын эхээр НЗДТГ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд “Нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой энэ жилийн төсвийн тодотголд суулгасан тодорхой хөрөнгө бий. Хөрөнгийн зарцуулалттай холбоотой асуудлууд төлөвлөгдөж байна. Нүүлгэн шилжүүлэх байгууллагууд болон орох зохион байгуулалттай холбоотой асуудлуудыг удахгүй танилцуулна. Энэ сард бэлтгэл байдал хангагдаж, нүүхээр зэхэж байна” хэмээн мэдэгдэж байсан юм.
1 comment
Shsh ene tegeed1.5 terymaar togolj bga baidaluu