Баасан гаригийн өглөө дэлхийн хэмжээнд коронавирусын халдварын бүртгэгдсэн тохиолдлын тоо 278.143.994-д хүрсэн гэж Америкийн Жонс Хопкинс их сургуулийн мэдээлэв. Дэлхий дахинд COVID-19-ийн халдвар тархаж эхэлснээс хойш 5.386.666 хүн нас баржээ.
COVID-19-ийн халдварын 20 сая гаруй тохиолдол бүртгэгдсэн орнуудад АНУ, Энэтхэг, Бразил улсууд орсоор байна. Итали улсад COVID-ийн хамгийн өндөр тохиолдлыг бүртгэжээ.
Халдвар авсан болон нас барсан хүмүүсийн тоогоор тэргүүлэгч орны байр суурийг АНУ хадгалсан хэвээр байгаа бөгөөд тус улсад 51.814.812 COVID-19 халдвар авч, 815.423 хүн нас бараад байна.
Халдвар авсан хүний тоогоор Энэтхэг улс хоёрдугаарт орж, COVID-19-ийн батлагдсан тохиолдлын тоо 34.772.626 болж, вирусын халдварын улмаас нас барсан хүний тоо 479.133 болж нэмэгджээ. Гуравдугаарт Бразиль багтаж байгаа. Тус улсад 22,.30.943 хүн коронавирусын халдвар авснаас 618.492 хүн нас баржээ.
Дэлхийн хамгийн чухал үйл явдлуудын статистик мэдээллээр мэргэшсэн Worldometer портал Баасан гарагийн өглөөний байдлаар дэлхийн хүн амд ногдох нас баралтын түвшин 692.9 байна гэж мэдээлэв. АНУ-д 1 сая хүн амд 2499, Энэтхэгт 342, Бразилд 2878 хүн нас баржээ.