Ерөнхийлөгч асан Дональд Трамп Пүрэв гарагт Дээд шүүхэд хандан нэгдүгээр сарын 6-нд болсон Капитолын үймээний хэргийн мөрдөн байцаалтын хүрээнд өөрийн засаг захиргаатай холбоотой баримт бичгүүдийг задруулахыг хориглох хүсэлт тавьсан талаар Associated Press агентлаг мэдээллээ.
Гэвч Дээд шүүх Трампын хүсэлтийг хүлээн аваагүй байна. Өмнө нь үүнтэй төстэй нэхэмжлэлийг Колумб дүүгийн Давж заалдах шатны шүүх мөн няцаасан бөгөөд шийдвэр гаргасан гурван шүүгч Трампын баримт бичгийг нягталж үзээд түүний үгүйсгэл, аргументуудыг үгүйсгэсэн байна.
Шүүгч Патрисия Миллетт нэгдүгээр сарын 6-ны үйл явдлыг судлах “маш чухал ашиг сонирхол” Конгресс байгаа хэмээн мэдэгджээ. Түүний бодлоор одоогийн Ерөнхийлөгч Жо Байден уг баримт бичгүүд нь олон нийтийн ашиг сонирхолд нийцэж байна учраас үндэслэлтэй шалгах ёстой гэж үзсэн гүйцэтгэх засаглалын байр сууринаас татгалзах ёсгүй аж.
Баримт бичгүүдэд Ерөнхийлөгч Д.Трампын өдрийн тэмдэглэл, Цагаан ордны дуудлагын бүртгэл, зочдын тэмдэглэл, хэлсэн үгийн ноорог, Трампын засаг захиргааны тэргүүн Марк Мэдоусын 1-р сарын 6-ны үйл явдлын тухай гараар бичсэн тэмдэглэлүүд багтсан байна.