Монголын чөлөөт бөхийн холбооны түүхт 60 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Түүхт ойгоо тэмдэглэж буй чөлөөтийнхөнд баяртай мэдээ дуулгахад, чөлөөт бөхийн тамирчин, дасгалжуулагч, шүүгчдэд яг одоо төрийн дээд одон, медаль гардуулж байна.

Монгол Улсын Гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч Зэвэгийн Дүвчинд Ардын багш цол олголоо.

Хос гавьяат цолтой гуравхан эрхийн нэг (Нөгөө хоёр нь Х.Болдбаатар, Х.Эрдэнэт-Од) тэрбээр Хөдөлмөрийн баатар З.Ойдовын төрсөн дүү нь.

Өвөрхангай аймгийн харьяат, ДАШТ-ий мөнгөн медальт, улсын заан З.Дүвчин Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяа, ДАШТ-ий хүрэл медальт Э.Гантуяа, Азийн наадмын аварга Г.Наранчимэг, улсын аваргын олон түрүүтэй, Ш.Түмэнцэцэг, үндэсний бөхийн улсын аварга Ч.Санжаадамба, улсын харцага Ш.Пүрэвгарьд нарын олон шилдгийн багш нь юм.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн