Монголын чөлөөт бөхийн холбооны түүхт 60 жилийн ойг тохиолдуулан ДАШТ-ний мөнгө, Азийн АШТ-ний мөнгө, УАШТ-ний хошой алт, мөнгө, хүрэл медальт, ОУХМ Банзрагчийн Оюунсүрэн, ДАШТ-ний хүрэл медальт Б.Одончимэг нарт Монгол Улсын Гавьяат тамирчин цол дөнгөж сая хүртээлээ.
Олон улсын дэвжээнд хоёрхон жил өрсөлдөхдөө оролцсон бүх тэмцээнээсээ медаль хүртэн, “Истанбул-2011” ДАШТ-д үзүүрлэн гялалзаж явсан Б.Оюунсүрэн бэртлийн улмаас 22-хон насандаа зодог тайлсан. Үүний сацуу дэлхийн дэвжээнд ганцхан удаа барилдахдаа дэд аварга болсон түүний амжилтыг төрөөс ийнхүү үнэллээ. Б.Оюунсүрэн Завхан аймгийн Дөрвөн сумын харьяат, Гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатарын шавь. Өдгөө “Алдар” спорт хорооны дасгалжуулагчаар ажиллаж буй тэрбээр ДАШТ-ний хүрэл, Азийн АШТ-ий дөрвөн мөнгө, гурван хүрэл медальтай, улсын аваргын 10 гаруй түрүүтэй тамирчин юм.