Хан-Уул дүүргийн засаг даргын тамгын газраас санаачлан аж ахуйн нэгжүүдээ уриалан бүтээж буй “МӨСӨН ХОТХОН” 2021 оны 12-р сарын 25-ны өдөр нээлтээ хийнэ. Мөсөн хотхон 12 сарын 25-ны өдрөөс 2022 оны 02 сарыг дуустал иргэдэд нээлттэй байх юм.
Монгол орны цаг уурын эрс тэс уур амьсгалын онцлогт тохируулан, дархлаагаа дэмжих цэвэр агаараар амьсгалах, иргэдийн амрах чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх мөсөн хотхоныг барьж байгуулахад ХУД-ын хоол үйлдвэрлэлийн 23 байгууллага, худалдаа үйлчилгээний 58 аж ахуйн нэгж байгууллага нийт 81 байгууллага нэгдэж нийлж хамтран оролцжээ.