МИАТ компаниас Улаанбаатараас Сөүл чиглэлийн нислэгийн зорчигчдод хандан мэдэгдэл гаргажээ

2021-12-23 10:591min0
9
Монголын агаарын тээврийн МИАТ компаниас Улаанбаатараас Сөүл чиглэлийн нислэгийн зорчигчдод хандан мэдэгдэл гаргажээ. Тодруулбал,
Өмнөд Солонгосын Хорио цээр, халдвартай тэмцэх газраас арванхоёрдугаар сарын 25, 26, 28, 29-ний өдрийн нислэгээр тус улс руу богино хугацааны визтэй зорчигч зорчихыг хориглосон шийдвэр гаргасан байна. Харин дараах нөхцөлд хамрагдаж буй иргэд Сөүлийг зорих боломжтой.
Тухайн нислэгээр зорчих боломжтой зорчигчид:
  • Улаанбаатар хотоос Инчон нисэх буудлаар дамжин гуравдагч улс руу зорчих транзит зорчигчид
  •  БНСУ-ын иргэд
  •  F-6 визтэй БНСУ-ын иргэнтэй гэр бүл болсон иргэд, тэдний хүүхэд
  •  F-5 визтэй БНСУ-д байнга оршин суух үнэмлэхтэй зорчигч
  • А-1, А-2 визтэй дипломат зорилго /гэр бүл/

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй