Өнөөдөр Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх эсэхийг шийдвэрлэх урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 14.00 цагт болно.
Хөдөлмөрийн баатар, олимпын аварга, улсын заан Н.Түвшинбаяр нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ улсын начин Э.Энхбатыг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газраас хянаад, 2021 оны арванхоёрдугаар сарын 1-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлээд буй. Хохирогчийн өмгөөлөгч болон ар гэрийнх нь хүсэлтээр яллагдагчийг өчигдөр тодорхойгүй хугацаагаар цагдан хориод байгаа юм.