Говийн хүмүүсийн аж амьдрал тэмээний соёлыг нийтэд сурталчлах, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Дундговь аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо, “Говь тал хээрийн бэлчээр” ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй “Говийн зэрэглээ” төсөл амжилттай хэрэгжиж байна.
Төслийн хүрээнд одоогоос 41 жилийн өмнө дэлгэцнээ гарч нийтийн хүртээл болсон “Говийн зэрэглээ” киноны хуучин шуудангийн барилгыг нөхөн сэргээж, гаднах хашааг сайжруулж, ногоон орчныг бүрдүүлэн “Жуулчдын мэдээлийн төв” болгон тохижуулан кофе шоп болон ингэний сүү сүүн бүтээгдэхүүнээр үйлчилгээ үзүүлж эхэлсэн байна. Дундговь аймгийн Хулд сумын 50 тэмээчин өрх нэгдэж “Доржсэвэр уулын хишиг” малчны анхан шатны хоршоо байгуулж, бүх өрхүүд сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх эко сав суулгатай болсон байна. Мөн жуулчид болон иргэдэд мэдээлэл олж авах https://goviinhuld.mn/ вэб сайт болон “Говийн зэрэглээ” facebook хуудсуудыг бий болгож хөгжүүлж байна.