Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээнд харьяалагдах Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа Хэнтий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төв, Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар болон Усны сав газрын захиргааны нэгдсэн оффисийн шинэ байрны нээлт боллоо.
Уг барилгыг Улсын төсвийн 2,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулсан байна. Барилгын зургийн зохиогчоор “Ангатранс” ХХК, барилгын гүйцэтгэгчээр “Солермед Монголиа” ХХК ажиллаж, техникийн хяналтыг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар гүйцэтгэжээ. Нээлтийн ёслолын ажиллагаанд Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Бат-эрдэнэ, УИХ-ын гишүүн Мөнхцэцэг, Ө.Энхтүвшин, Аймгийн засаг дарга, ИТХ-ын дарга нар болон ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшин нар оролцож шинэ байрны нээлтийн туузыг хайчиллаа.