Япон улс цаазын ялтай 3 хоригдлын ялыг гүйцэтгэжээ. Дүүжилж хороох ялыг энэ сарын 21-нд гүйцэтгэсэн тухай Japan Times порталд мэдээлжээ.

Энэ цааз нь 2019 оны арванхоёрдугаар сараас хойш гүйцэтгэсэн анхны ял юм байна. Ялыг гүйцэтгэх захирамжийг Хууль зүйн сайд Ёшихиша Фүрүкава гаргажээ. Тэрбээр аравдугаар сард сайд болохдоо ноцтой үр дагавар учрахуйц хэмжээний аймшигт гэмт хэрэг хийсэн хүмүүст цаазын ял гүйцэтгэхээс зайлсхийх аргагүй гэж байв.

Цаазлуулсан хүмүүсийн нэг нь сэтгэцийн өөрчлөлттэй. Ясүтака Фүжиширо нь 2004 онд Какогава хотод хөрш нь байсан 2 гэр бүлийн 7 хүнийг хөнөөсөн юм.

Түүнчлэн 2003 онд автомат тоглоомыг газрыг тонож, тэнд ажилладаг хүнийг хөнөөсөн 2 хүнийг дүүжилжээ.

Япон улс хамгийн сүүлд 2019 оны арванхоёрдугаар сарын 26-нд нэг гэмт хэрэгтнийг цаазалсан аж. Тэр хүн нь 2003 онд гэр бүлийн 4 хүнийг хөнөөсөн БНХАУ-ын иргэн байжээ.

Эх сурвалж: Korrespondent

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн