Соёл, спорт, аялал жуулчлалын сайд асан Ц.Оюунгэрэл 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө АН-аасаа гарч байгаагаа мэдэгдсэн. Удалгүй шинээр нам байгуулж, намаа Иргэдийн оролцооны нэгдэл нам хэмээн нэрлэсэн. Тэрээр намаа бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд ханджээ. Түүний хүсэлтийг өнөөдөр Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэх юм. Хэрэв Улсын дээд шүүх Иргэдийн оролцооны нэгдэл намыг бүртгэвэл манай улс 36 улс төрийн намтай болно.