Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэсэн. Энэ хэргийн шийдвэрлэлтийн талаар Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээлэл өглөө.
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Энэ хэргийг анх 2019 оны хоёрдугаар сарын 13-нд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээж авсан. Өнгөрсөн хугацаанд шүүх хурал талуудын хүсэлтийн дагуу нийт 18 удаа хойшилсон. Улмаар 2021 оны арванхоёрдугаар сарын 7-16 хооронд хэргийг хянан хэлэлцээд, шийдвэрээ гаргасан.
Прокуророос шүүгдэгч Л.Нарантуяа, Ш.Ганхуяг нарт Эрүүгийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Ш.Ганхуягт Эрүүгийн хуулийн ерөнхий 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.Оюунжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Ё.Гэрэлчулуунд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Э.Бат-Үүл, Б.Мөнхтөр, Б.Чулуудай нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т тус тус зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргүүдийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон.
Мөн шүүгдэгч шүүгдэгч Э.Бат-Үүлд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, нийт биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож /нээлттэй/, нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах ял оноосон.
Харин шүүгдэгч Б.Чулуудайд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, уг хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 15.360.000 төгрөгөөр торгох ял оноосон.
Харин шүүгдэгч А.Гантулгад 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 3 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, нийт биечлэн эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тогтоож уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Б.Мөнхтөрд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Т.Гэрэлт-Одод 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 7 сая төгрөгөөр торгох ял ногдуулав.
Шүүгдэгч Д.Жаргалсайханд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ю.Алтангэрэлд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 2.700.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, шүүгдэгч Э.Бат-Үүл, Б.Чулуудай нараас 1 тэрбум 327 сая 800 мянган төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт, иргэний хариуцагч Бэрэн ХХК-наас 9 тэрбум төгрөгийг, шүүгдэгч А.Гантулгаас 210.651.500 төгрөгийг, шүүгдэгч Т.Гэрэлт-Одоос 120.096.500 төгрөгийг шүүгдэгч Ю.Алтангэрэлээс 10.500.000 төгрөгийг тус тус гаргуулан Төрийн орон сууцны корпорацад олгуулж шийдвэрлэсэн.
Энэ хэрэг дээр Нийслэлийн Засаг даргын тамгын газар хохирогчоор тогтоогдсон. Гэмт буруутайд тооцсон, шүүгдэгч нараас гаргуулж байгаа төлбөр тооцоо хохирсон иргэдэд оногдох байх. Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарын хөрөнгийг битүүмжилсэн. Гэмт буруугүй байхад нь гэм буруутайд тооцсон гэх асуудал яригдаж байна. Ийм асуудал байхгүй. Уг хэргийг үүссэн цагаас нь хойш нотлох баримт цуглуулсан. Улмаар мэргэжлийн шинжээч нарын дүгнэлтээр үйлдэл нь тогтоогдсон тохиолдолд шүүх нотлох баримтын хүрээнд асуудлыг шийдэж, хуульд заасан үндэслэлээр ял шийтгэл оноож байгаа” гэлээ.
3 comments
Улс төрийн захиалгаөд новш нар Шүүхийнхэн
Хэрэг хийсэн бол ял эдлэх нь зөв шүү дээ. Харин ч бага жилээр ял авсан юм бишүү. Араас нь Сү. БАТБОЛД. С.Эрдэнэ гээд л явж өгмөөр юм
Бүх иргэн баян хоосон баатар маатар хамаагүй хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй .шударга байна.зөв