ОХУ-ын БХЯ-ны цэргийн тээврийн нисэх хүчний хүмүүнлэгийн тусламж тээвэрлэсэн гурван ИЛ-76 нисэх онгоц өнөөдөр өглөө Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсын Кабулын нисэх онгоцны буудалд газардсан талаар Оросын Цэргийн хэлтэс мэдээлжээ.
Үүнд ОХУ, Киргиз улсын иргэд, мөн Оросын их дээд сургуульд суралцдаг Афганистаны оюутнууд багтаж байгаа гэж Интерфаксын мэдээнд дурджээ.
Нислэгийг Чкаловскийн нисэх онгоцны буудлаас ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал Сергей Шойгугийн удирдлага дор зохион байгуулжээ.