Улаанбаатар төмөр замынхан галт тэргийн хөдөлгөөнийг нээх хүсэлтээ удаа дараа УОК-т өгсөөр байгаа билээ. Тэгвэл эл саналыг харгалзан үзэж Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг нээхээр болсон байна. Ингэхдээ арванхоёрдугаар сарын 23-ны өдрөөс хөлөлгөөнд оруулна хэмээн “Хот болон орон нутгийн хооронд зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-ыг УОК-оос баримталж, хэвийн горимд шилжүүлэх шийдвэр гаргажээ.