АНУ-ын 2022 оны төсвийн төсөлд Украинд нийт 756 сая долларын тусламж үзүүлэхээр тусгасан гэж Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба мэдэгдэв. Гэсэн хэдий ч АНУ Украинд нэг тэрбум долларын дэмжлэг үзүүлэх зорилтоо өөрчлөгдөөгүй хэвээр байгаа гэж тэр намж хэлсэн байна.
Дэмжлэгчийн 400 сая ам.доллар нь аюулгүй байдлыг бэхжүүлэхэд зориулна. Вашингтоноос 2021 онд үзүүлсэн материал, техникийн тусламжийн нийт хэмжээ 130 сая гаруй доллар болсон. Энэ бол Украины армид үзүүлж буй тусгай тусламж юм хэмээн Дмитрий Кулеба нэмж хэлжээ.
Мөн Украин АНУ-аас 4 төрлийн тэнгисийн цэргийн завь, танк эсэргүүцэх “Жавелин” систем, мэргэн буучдын эсрэг байлдааны хэрэгсэл, тагнуул болон цахим дайн, шөнийн харааны оптик төхөөрөмж, холбооны хэрэгсэл, эмнэлгийн хэрэгсэл, сум зэрэг шинэ хангамжийг хүлээн авсан тухайгаа өгүүлжээ.
Эх сурвалж: INTERFAX