Английн ерөнхий эмч “Омикрон” омгийн хурдан дээд цэгтээ хүрч, тэр хэрээр хурдан багасна гэжээ Коронавирусийн халдварын шинэ омог “омикрон”-ы халдварын давалгаа амархан оргилдоо хүрнэ. Гэхдээ тэр хэрээр хурдан хугацаанд унана гэдгийг Английн ерөнхий эмч Крис Уитти мэдэгджээ.
“Энэ омог хангалттай урт хугацаанд дээд цэгтээ хүрнэ. Бас өмнөх дэгдэлтээс илүү хурдан тайвшрах магадлалтай” хэмээжээ. Уитти үйл явдал ингэж өрнөх хоёр шалтгаан нэрлэсэн байна.
Түүний үзэж буйгаар, халдвар амархан буурч байгаа нь урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг авч байгаатай холбоотой. Түүнчлэн олон тооны хүн коронавирусийн вакцин хийлгэж, дархлаатай болж байгаа нь нөлөөлж байна гэжээ.
Гэхдээ Их Британид сүүлийн хэдэн долоо хоногт халдвар өсөж байгаа нь гайхширал төрүүлж байгааг Уитти тэмдэглэлээ. Эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд өдгөө вирусийг судалж байгаа бөгөөд шинэ оноос өмнө мэдээлэлтэй болно гэдэгт найдаж байгаа гэжээ.
Эх сурвалж: KR