2021-12-17 13:061min00

Нийт 53 тооны малыг 15 удаагийн үйлдлээр хулгайлсан хэрэгтнүүд баригджээ

7845

Сүхбаатар аймгийн Онгон, Наран, Дарьганга сумдын нутаг дэвсгэрээс иргэдийн 32 бод, 21 бог нийт 53 тооны малыг 15 удаагийн үйлдлээр Наран сумын харьяат С бусадтай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан хэрэг гарчээ.

Уг гэмт хэргийг илрүүлэн шалгалтын ажиллагаа үргэлжилж буй бөгөөд одоогоор мал хулгайлах гэмт хэргийн хохирогч нь тогтоогдоогүй байна.