Цагаачлалын бус визээ шинэчлэх хүсэлтэй виз мэдүүлэгчид энэ сарын 20-ноос эхлэн Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ-нд биечлэн ярилцлагад оролгүй виз мэдүүлэх боломжтой боллоо.
Харин дараах зорилгоор цагаачлалын бус виз олгогдсон тохиолдолд ярилцлагагүй виз мэдүүлэх боломжгүй аж. Тодруулбал, ажиллаж, аялах зуны хөтөлбөрийн виз /J1/, өмнө нь богино хугацааны англи хэл сурах зорилгоор олгосон виз / F1/, F2, H4, R2, K, бүх L ангиллын болон E ангиллын визтэй хүмүүс ярилцлагагүй виз мэдүүлэх боломжгүй аж. Виз мэдүүлэгчид нь визээ шинэчлэхийн тулд АНУ-ын ЭСЯ-нд цаг товлох хэрэгтэй юм байна.