Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шинэ жилийн баярыг тохиолдуулан арванхоёрдугаар сарын 1-31-ний өдрийг дуустал МХЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг хийж буй.
Дараах зүйлсийг анхаарахыг улсын байцаагч зөвлөлөө. Үүнд,
- Хүүхдийн бэлгэнд орсон бүтээгдэхүүний гарал үүсэл, хадгалах хугацаа болон чанар аюулгүй байдал дээр иргэд болон ААН-үүд анхаарах хэрэгтэй.
- Бялууны чимэглэлд хэрэглэдэг нөөцөлсөн жимсийг задалсан даруйдаа хэрэглэх шаардлагатай.
- Баярын өдрүүдэд гэртээ бэлтгэсэн хоол хүнсээ зохих горимын дагуу хадгална уу.
- Оргилуун дарс худалдан авахдаа сав баглаа боодол, хаяг шошгыг шалгах
- Баярын өдрүүдэд согтууруулах ундааг зөв зохистой хориглож аюулгүй байдлаа хамгаалах
НМХГ-ын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Б.Хонгор “Мэргэжлийн хяналтын байгууллагаас баяр ёслолын үеэр урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийдэг.
Бид хянан шалгахаас илүүтэй зөвлөж туслах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх чиглэлээр 17 заалт бүхий мэдэгдэл боловсруулан, 87 аж ахуйн нэгжид шалгалт хийн ажиллаад байна. Хяналт шалгалт арванхоёрдугаар сарын 31-н хүртэл үргэлжилнэ. Эхний ээлжид зөрчлийг арилгуулахыг хичээдэг. Харин зөрчлийг удаа дараа гаргавал хариуцлага тооцно” гэв.