АНУ COVID-19-ийн эсрэг нэг вакциныг хориглох төлөвтэй байна. Тариулсан хүмүүст нь судасны бөглөрөл үүсэх эрсдэл хэвээр байгаагаас болоод Johnson&Johnson-ы вакциныг хориглох тухай The Washington Post мэдээлжээ.
АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн Зөвлөлдөх багийнхан энэ асуудлыг авч хэлэлцэхээр зэхэж байна. Уулзалт энэ сарын 16-нд болно.
Эх сурвалжийн мэдээлснээр Johnson&Johnson-ы вакцин хийлгэсэн хүмүүст бөглөрөл үүссэн шинэ тохиолдлуудыг танилцуулна. Ялангуяа энэ асуудал залуу, дунд насны эмэгтэйчүүдэд илүү ажиглагдаж байна. Нас барсан тохиолдол маш бага байгаа аж. Холбооны эрх бүхий хүний ойрын эх сурвалжийн мэдээлснээр, судасны бөглөрлөөс болоод 9 хүн нас барсан гэнэ. Тиймээс багийнхан вакциныг үргэлжлүүлэн хэрэглэх үү, эсвэл Johnson&Johnson-ы оронд Pfizer-ын вакциныг ашиглах уу гэсэн зөвлөмж гаргах юм байна.
Эх сурвалж: LENTA