2021-12-16 15:561min00

Өмнөговь аймаг төмөр замын дөрвөн мэргэжлээр 120 залууг бэлтгэнэ

54

Өмнөговь аймагт эдийн засгийн үр нөлөө бүхий хоёр том төмөр замын төсөл хэрэгжиж байгаа юм. Төслийг дагасан төмөр замын мэргэжилтэн нэн шаардлагатай бөгөөд аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн санаачилгаар төмөр замын дөрвөн мэргэжлээр суралцах 120 залууст суралцах эрхийн БАТЛАМЖ гардууллаа.

Сургалт нэг жилийн хугацаанд үргэлжилнэ. Онолын хичээлийг аймгийн Политехник коллежийг түшиглэн зохион байгуулах бол дадлага сургуулилтыг Улаанбаатар хотод хийнэ. Сургалтын төлбөрийг “Нутгийн хишиг” Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд аймаг орон нутаг хариуцан төлөх юм байна.