Өнөөдөр Өвөрхангай аймагт Арьс шир боловсруулах томоохон үйлдвэр нээлтээ хийж, үйл ажиллагаагаа эхлүүллээ.
“Арьс ирээдүй” ХХК, “Ноос ирээдүй” ХХК, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо хамтран 2.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар жилд нэг сая малын арьс шир боловсруулах үйлдвэрийг байгуулжээ.
Ингэснээр зах зээлд үнэгүйдсэн арьс ширийг нэмүү өртөг шингээн эцсийн бүтээгдэхүүн болгож зах зээлд нийлүүлэх, малчдын эдийн засгийг дэмжих боломж бүрдсэн төдийгүй 100 гаруй ажлын байр бий болсон байна.
Үйлдвэрийг ашиглалтад оруулахад аймгаас бүх талаар дэмжиж, Олон Улсын стандарт бүхий, хоногт 700 м3 бохир цэвэрлэх хүчин чадалтай байгууламжийг шийджээ.
Тус үйлдвэр бүтээгдэхүүнээрээ дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй, экспортонд гаргах бөгөөд Турк, Казахстан улсаас хамтран ажиллах гэрээ байгуулаад байна.