Хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ Узбекистан улсын Ташкент хотод үргэлжилж байна.
Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Гавьяат дасгалжуулагч, үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлагад М.Анхцэцэг, Э.Энхтамир нар оролцож байгаа юм.
Эмэгтэйчүүдийн 87 кг-д хүч сорих, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин М.Анхцэцэг өнөөдөр өрсөлдөнө.