Дэлхий даяар эдийн засагт аюултай нэгэн өвөрмөц үзэгдэл бий болж эхэлжээ. Хэдэн сая хүн хүнд хүчир ажлаасаа сайн дураараа татгалзаж, амжилт олохооргүй ажилгүй байх замыг сонгож эхэлжээ. Дэлхийн эдийн засаг энэ мөчид хэдэн тэрбум доллараа алдаж байна. Энэ үзэгдэл дэлхийн бараг бүх улсад ажиглагдаж байгаагаас Хятад, АНУ, Европын холбоо зэрэг хамгийн хөгжингүй эдийн засагтай орнууд хамгийн ихээр өртөж байгааг Америкийн Bloomberg Businessweek хэвлэлд бичиж байна.
Энэхүү түгшүүрт үзэгдэлд дүн шинжилгээ хийж буй далайн чанадын шинжээчдийн таамаглаж буйгаар хэдэн сая залуус (40 хүртэлх насныхан) зүгээр л «боолын хөдөлмөр»-өөс залгаж, “амжилтын амжилт” гэх зүйлд анхаарч эхэлжээ. Тиймээс эндээс үүдэн ажлын уламжлалт хэвийг эсэргүүцэн, оффис, ажлын байрандаа очихгүй байх давалгаа үүсэж байна.
Жишээ болгон тус хэвлэл нэгэн гайхмаар жишээг татжээ. АНУ-д зөвхөн энэ оны 4-9 дүгээр сарын хооронд 24 сая гаруй хүн ажлаасаа гарсан аж. Энэ бол дээд рекорд. Эдгээр ажилтнуудын дийлэнх нь хөдөлмөрийн зах зээлдээ эргэн ирээгүй байна. Яг ийм байдал Герман, Япон бусад хөгжингүй орнуудад ч гарч байна.
Энэ тохиолдолд «бөөнөөрөө халагдах» (англ. Great resignation) гэсэн нэр томъёо ашиглах ч энэ томъёон дор ажилтан сайн дураараа халагдах орно. Үүний гол шалтгаан нь хүмүүс цар тахлын үеэр сэтгэлзүйн хямралд орж, сэтгэцийн эрүүл мэнд нь муудсантай холбоотой гэж шинжээчид тайлбарлаж байна.
Америкийн анализ шинжилгээний агентлаг цар тахал үүнийг ил болгох сүүлчийн шалтаг болсон гэж үзэж байгаа юм. Чөлөөлөгдөх эрмэлзэл “миллениал”-ууд (1990, 2000-аад оныхон)-ад сүүлийн хэдэн жилийн хугацаанд аажмаар өсөж байжээ. Нийгмийн багц тусламж аажмаар буурч, амьдралын өртөг нэмэгдсэнээр залуус ажлаасаа гарч, юу ч хийхгүй байхад хүргэхээс гадна цөөн тооны ажилтан санхүүгийн тогтвортой амьдрал бий болгохыг хичээх болжээ.
Хятадад ч байдал ижил байна. Гэхдээ арай өөр шалтгаантай. Залуус “9-21-6” буюу өглөөний 9-өөс оройн 21 цаг хүртэл, долоо хоногийн 6 өдөр ажиллана гэсэн хэт их хөдөлмөрийг эсэргүүцэх болжээ. Залуу хятадууд хөдөлмөр, мэргэжлийн зогсонги байдад орж, ажил хийх сонирхолгүй болжээ. Энэ үзэгдлийг улс орны удирдлагууд нь ч анхааралдаа авч эхэлсэн байна. Гэвч ажилтнууд бууж өгөхгүй, “хятад мөрөөдлийг” бус, “хэвтэж өнгөрүүлэх”-ийг сонгож, амьдралын идэвх сул байна. Энэ бүгд «танг-пинг» (тань-пинь) хэмээх нийгмийн бүхэл бүтэн хөдөлгөөн бий болгоход хүрчээ.
Ийм үзэгдэл Японы эдийн засагт ч саяхан нөлөөлж байсан юм.