Өмнөд Суданд сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд дор хаяж 89 хүн үл мэдэгдэх өвчнөөр өөд болжээ. Өмнөд Африкийн SABC радио станц мэдээлснээр бол ДЭМБ өвчний халдварын голомт болоод буй Жонглей муж руу яаралтай судалгаа шинжилгээ хийх бүтэн баг илгээсэн аж.
Өмнөд Суданд ажиллаж буй олон улсын байгууллагынхны мэдээлснээр дор хаяж 89 хүн нас барсан байна. Орон нутгийн засаг захиргаа юунаас болж нас барсан шалтгааныг нь тогтоож чадахгүй байгаа гэнэ. Нас барсан хүмүүсийн дийлэнх нь 2011 онд сүүлийн 60 жилд тохиож байгаагүй их үерт өртөж байсан бүсэд амьдарч байжээ. Урьдчилсан таамаглалаар булчин задрах тахал байж болзошгүй гэж байгаа ч шалгалтаар батлагаагүй байна.