“Беларуськал” компанийн бордоог Литваар дамжуулан тээвэрлэж, АНУ-ын хориг арга хэмжээнд харшилсан сайд нараа Литвийн Ерөнхий сайд Ингрида Шимоните Засгийн газраа огцруулж магадгүй байна.
Шимоните хэлэхдээ “Хэрэв Засгийн газрын үйл ажиллагааны талаар маш олон асуулт байгаа бол Засгийн газар эдгээр асуултад хариулж чадахгүй бол бүрэн эрхээ дуусгавар болгож, Засгийн газрын ажлыг бусдад хүлээлгэн өгч магадгүй” хэмээн үндэсний LRT сувагт өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.
АНУ-аас “Беларуськал” компанийн эсрэг авсан хориг арга хэмжээг үл харгалзан тус компанийн бордоог өнгөрсөн долоо хоногт тус улсаар дамжин өнгөрчээ.
Хориг арга хэмжээ хүчин төгөлдөр болохоос өмнө арваннэгдүгээр сард Беларускалийн бордоог тээвэрлэх урьдчилгаа төлбөр төлөгдсөн учраас транзит тээвэр зогсоогүй гэж албаныхан тайлбар өгч байгаа аж.
Литвийн Засгийн газар АНУ-ын хориг арга хэмжээ нь Литвийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх бордооны тээвэрт шууд хамаарахгүй хэмээн мэдэгдчсэн ч хориг арга хэмжээ хүчин төгөлдөр болсны дараа Беларускали болон Лиетувос Гелезинкеляй хоёр компанийн хооронд байгуулсан гэрээг цуцлах бодолтой байгаагаа мэдэгдсэн байна.
Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Гадаад харилцааны болон Тээврийн сайд нар Литвийн нэр хүндэд хохирол учруулсан хэмээн огцрох өргөдлөө бичээд байгаа аж.
Эх сурвалж: INTERFAX