Нафтали Беннет Арабын Нэгдсэн Эмират улсад (АНЭУ) албан ёсны айлчлал хийсэн Израилийн анхны Ерөнхий сайд боллоо. Н.Беннетт АНЭУ-ын нийслэл Абу-Даби хотод энэ сарын 12-ны орой хүрэлцэн ирсэн тухай Израилийн Засгийн газрын төлөөлөгч мэдээлэв. Тэр өдөр АНЭУ-ын Гадаад хэргийн сайд шейх Абдалла бен Заид Аль-Нахайянтай уулзжээ. Даваа гарагт Израилийн Ерөнхий сайд Нэгдсэн Эмиратын угсаа залгамжлах хунтайж Шейх Мохаммед бин Заед Аль Нахаянтай уулзаж хэлэлцээр хийсэн байна.
Израилийн Ерөнхий сайд Н.Беннетт Абу-Даби явахын өмнө хэлсэнчлэн, түүний айлчлалын гол зорилго нь “Хоёр орны хамтын ажиллагааг бүх талаар гүнзгийрүүлэх” явдал юм. Тэрбээр Израиль, Арабын Нэгдсэн Эмират улсын харилцааг “маш сайн” гэж тодорхойлсон. Израилийн Ерөнхий сайдын хэлснээр, сайн харилцааг үргэлжлүүлэн хөгжүүлж, бэхжүүлэх, улс үндэстнүүдийн хооронд энх тайвныг тогтоох нь хоёр талын гол зорилго байх ёстой аж. Арабын орнууд Израильтай харилцаагаа хэвийн болгож байна
Өнгөрсөн жил АНЭУ Арабын улсуудын дунд олон арван жил байгуулж байсан улс төрийн гэрээг зөрчиж, Израильтай харилцаагаа хэвийн болгосон. Тэр хүртэл зөвхөн Египет, Иордан улсууд Израильтай дипломат харилцаатай байсан Арабын орнууд байв. 2020 оны есдүгээр сард Израиль, АНЭУ харилцаагаа хэвийн болгох гэрээнд гарын үсэг зурсны дараа хоёр улсын хооронд агаарын шууд харилцаа бий болж, хамтын ажиллагааны хэд хэдэн гэрээнд гарын үсэг зурсан. Дараа нь 2021 оны зургадугаар сард Израилийн Гадаад хэргийн сайд Яир Лапид Абу-Даби хотод Израиль улсын шинэ Элчин сайдын яамыг албан ёсоор нээсэн. Харин
долдугаар сард АНЭУ Тель-Авивт ЭСЯ-аас байгуулсан билээ.
Тухайн үеийн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зуучлалаар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоож байв. Мөн Д.Трампын шаардлагын дагуу өнгөрсөн онд Бахрейн, Марокко, Судан улс Израильтай харилцаагаа хэвийн болгохоор тохиролцсон юм