Солонгосын шилдэг хөтлөгчийн нэг Yoo Jae Suk /유재석 / короно туссан гэж мэдээллээ.
Тэрээр телевизийн салбарт 1991 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд нийт 30 жилийг зориулан 17 шагнал авч, үндэсний MC гэсэн нэртэй болжээ. Тэрээр Солонгосын хамгийн нэр нөлөө бүхий хүнээр долоон жил шалгарч, 2009 оноос хойш топ 2-оос буугаагүй байна. Солонгосын бараг бүх хүний хайр, хүндэтгэлийг хүлээсэн гэж хэлж болох Yoo Jae Suk жил бүр маш олон байгууллагад хандив өргөдөг. Гэхдээ ил гаргахыг хүсдэггүй учир түүний нийт хэдэн вон хандивласныг тогтоох боломжгүй ба барагцаагаар 2 тэрбум 600сая воныг хандив өргөсөн гэдэг.
Тэрээр вакцины бүрэн тундаа хамрагдсан байсан хэдий ч короно тусжээ.