Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан энэ сарын 29-нд Их Монгол Улсын нийслэл Хархорум хот оршиж байсан Өвөрхангай аймгийн Хархорин суманд зохион байгуулах тухай захирамжийг УИХ-ын дарга гаргаад байсан юм.
Гэвч хуралдааныг өвлийн улиралд нийслэлээс зайтай зохион байгуулах нь гишүүдийн аюулгүй байдалд халтай гэж үзсэн бөгөөд УОК-ын өгсөн чиглэлийн дагуу олон хүн нэг дор цуглуулахгүй гэж үзэн уг шийдвэрийг цуцалж Төрийн ордонд зохион байгуулахаар болж захирамжийг маргааш УИХ-ын дарга өөрчлөн гаргах юм байна.