Бүгд найрамдах Чех улсаас Монгол Улсад суугаа элчин сайд И.Бродскийг нутаг буцахтай нь холбогдуулж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хүлээн авч уулзлаа.
Тэрбээр, Элчин сайд И.Бродский 70 гаруй жилийн түүхтэй Монгол, Чехийн харилцаанд хувь нэмэр оруулж, идэвх зүтгэлтэй ажилласан. Монгол Улсад байх хугацаандаа гаргасан ажлын амжилт, үр дүн, өнгөрүүлсэн цаг, мөчүүдийн таатай дурсамжийн бэлэг тэмдэг болгон Гадаад харилцааны яамны уламжлалын дагуу “АлтанГэрэгэ”-г Элчин сайдад гардуулж, цаашдын үйл хэрэгт нь амжилт хүсэв.