Их, дээд сургуулийн хичээл сургалт, амралттай холбоотойгоор дөрвөн сайд буюу Шадар сайд, Боловсрол, шинжлэх ухааны, Эрүүл мэндийн болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар багш, ажилтан, оюутныг вакцинжуулалтад хамруулах арга хэмжээ авч, сургуулийн орчинд халдваргүйжүүлэлтийн нөхцөл бүрдүүлэн, 2021-2022 оны хичээлийн намрын улирлын амралт, хичээл сургалт, шалгалт, диплом хамгаалах зэргийг цахим болон танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулахыг их, дээд сургуулиудын удирдлагад даалгасан байна. Үүнд үндэслэн сургуулиуд хэлэлцээд, өөрсдийнхөөрөө амралтаа шийдэх юм.
Учир нь сургуулиудын хичээл ихэнх нь арванхоёрдугаар сарын 15-24-ний хооронд дуусч 7-14 хоногийн хугацаанд шалгалтаа өгөх учраас шууд энэ сарын 10 наас хугацаа зааж амраах боломжгүй байгаа аж.
Оюутнуудыг насанд хүрсэн иргэд тул өөрсдөө хариуцлага ухамсартай байж, вакцины нэмэлт тундаа хамрагдан, сургуулиуд нь дотоод журмаараа хичээл сургалт, шалгалтаа зохицуулах боломжтой гэж үзэж байгаа гэнэ.