Японы сансрын жуулчдыг Олон улсын сансрын станцад хүргэх “Союз МС-20” жолоодлоготой “Союз-2.1а” зөөгч хөлөг Байконурын сансрын буудлаас хөөргөсөн байна.
Сансрын хөлгийн хөөргөлтийг Роскосмос шууд дамжуулсан бөгөөд багийн бүрэлдэхүүнд сансрын нисгэгч Александр Мисуркин болон сансрын нислэгт оролцогч Юсаку Маэзава, Йозо Хирано нар багтжээ.
Маэзава бол Японы бизнесмэн, Zozo Inc-ийг үүсгэн байгуулагч бөгөөд Японы хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 14-т бичигддэг. Хирано нь Space Today компанийн продюсер аж. Төлөвлөсөн нислэгийн үргэлжлэх хугацаа нь 12 хоног байх юм.
Энэ баг Олон улсын сансрын станцад биоанагаах ухааны судалгаа, туршилт хийх материал, хэрэглээний тоног төхөөрөмж, эрүүл ахуйн бүтээгдэхүүн, хүнсний норм, 13 кг шинэ жимс зэрэг 162 кг орчим хэрэгтцээтэй ачааг хүргэнэ гэж Японы корпораци мэдэгджээ.
Мөн Оросын сансрын нисгэгчид Антон Шкаплеров, Петр Дубров нар хамаатан садан, найз нөхдөөсөө баяр хүргэсэн захидал, хувийн бэлэг, дуртай хөгжмийн бүтээлүүд, Шинэ жилийн баярын ширээнд зориулсан гар хийцийн амттан авч яваа гэж Роскосмос мэдэгдсэн байна.
Эх сурвалж: INTERFAX