Их Британийн Гадаад хэргийн сайд Лиз Трасс Лхагва гаригт Орос Украины нутаг дэвсгэрт халдвал стратегийн алдаа гаргана, Москва үүний төлөөсийг төлөх ёстой хэмээн мэдэгджээ. Трасс Их Британийн гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн талаар хэлсэн үгэндээ “Оросын Украинд ямар ч халдлага үйлдэх нь стратегийн алдаа болно гэсэн байна. Мөн тэрбээр Жо Байдены хэлсэн Москва үүнийхээ төлөө бодитой үнэ төлөх ёстой гэсэн үгийг ч нэмж хэлсэн байна.
Английн Гадаад хэргийн сайд Украины аюулгүй байдал, батлан хамгаалах, эрчим хүчний тусгаар тогтнолыг дэмжихээ дахин илэрхийлжж.
Өмнөх өдөр нь Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны ажлын албанаас илгээсэн илгээлтэд, АНУ, Герман, Франц, Итали, Их Британийн удирдагчид утсаар ярих үеэр талууд “Оросоос ирж буй заналхийлэл, дайсагналыг эсэргүүцэх нэгдсэн фронт, бэлтгэл байгуулах шаардлагатай” гэдгийг онцолсон бөгөөд “Оросын Украины эсрэг түрэмгийллээс сэргийлэхийн тулд өөрийн мэдэлд байгаа эдийн засаг, дипломатын бүхий л арга хэрэгслийг ашиглана” гэж амласан байна.
Америкийн Цагаан ордноос тараасан ярианы тайланд талууд Украины асуудалд нэгдсэн арга барил боловсруулахад НАТО-гийн холбоотнуудыг татан оролцуулахаар тохиролцсон хэмээн тэмдэглэжээ.АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден болон түүний Европын холбоотнууд хоорондын яриа Америкийн удирдагч, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын видео хурлын өмнөхөн болсон юм.
Эх сурвалж: INTERFAX