Ирэх долоо хоногоос эхлэн эмнэлэгт цаг авдаг системийг цахимд шилжүүлэх талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээллээ.
Тэрбээр “Нэг жилийн өмнөөс эхлэн цахим шилжилтийн дүнд өнөөдөр 512 төрийн үйлчилгээг E-mongolia-д нэгтгэж чадсан. Ирэх долоо хоногоос эрүүл мэндийн салбарт цаг авдаг систем цахимд шилжинэ” гэв.
E-mongolia аппликейшнд /2021.12.08/ “эмнэлэгт цаг авах” гэсэн цонх шинээр нэмэгджээ. Харин ирэх долоо хоногоос эхлэн үйл ажиллагаа нь жигдрэх аж. ГССҮТ, ХСҮТ, УГТЭ, УНТЭ зэрэг эрүүл мэндийн төвүүдээс гадна дүүргийн эрүүл мэндийн төвүүд, аймаг, сумдын нэгдсэн эмнэлгийн цагийг цахимаар авах боломжтой аж.