АНУ, ОХУ-ын Төрийн тэргүүн нарын виртуал уулзалт Мягмар гаригт хоёр цагийн турш үргэлжилжээ. Владимир Путин, Жо Байден нарын хэлэлцээний гол сэдэв нь Украины дотоод хямрал, Минскийн хэлэлцээрийн хэрэгжилтэд ахиц дэвшил гарахгүй байгаа асуудлыг тойрон өрнөсөн байна.
Кремлийн хэвлэлийн алба ярилцлагын гол сэдвийг Украины дотоод хямралтай холбоотой асуудлууд, асуудлыг энхийн замаар зохицуулахыг тусгасан 2015 оны Минскийн хэлэлцээрийн хэрэгжилтэд ахиц дэвшил гарахгүй байгаа явдал гэж мэдэгджээ.
Путин “Минскийн хэлэлцээр болон Нормандын формат, хэлэлцээрийг бүрмөсөн устгахад чиглэсэн Киевийн хор хөнөөлийг тодорхой жишээн дээр харуулж, Киевийн зүгээс Донбассын эсрэг өдөөн хатгасан үйл ажиллагаанд ноцтой түгшиж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн НАТО зүүн тийш тэлэхийг үгүйсгэхгүй байгаа баталгааг Орос улс нухацтай сонирхож байна гэж Оросын Ерөнхийлөгч мэдэгджээ.
Жо Байден уулзалтын үеэр “Оросын цэргүүдийн Украины хилийн ойролцоох хөдөлгөөн заналхийлэлийн шинж чанар агуулж байгааг онцлон тэмдэглээд, АНУ болон түүний холбоотнууд цаашид асуудал хурцадсан тохиолдолд хэрэглэхэд бэлэн байх хориг арга хэмжээг тодорхойлсон талаар дурджээ.
Үүний хариуд нь Владимир Путин Украины газар нутгийн аюулгүй байдал, манай хил дээр цэргийн чадавхийг бэхжүүлэх аюултай зүйл бол НАТО учраас хариуцлагыг Оросын нуруун дээр үүрүүлэх ёсгүй гэж онцлон тэмдэглэжээ.
Путин Байдентай ярилцахдаа Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хамтарсан иж бүрэн төлөвлөгөөг (JCPOA) анх тохиролцсон хүрээнд бүрэн хэрэгжүүлэхийн чухлыг тэмдэглэв. Энэ асуудлаар 11-р сарын сүүлчээр Вена хотноо дахин эхлүүлсэн хэлэлцээ үр дүнтэй үргэлжилнэ гэдэгт удирдагчид найдаж байгаагаа илэрхийлжээ. Энэ талаар Кремлийн хэвлэлийн алба “Энэ бол бүх оролцогчдод хүлээн зөвшөөрөгдсөн шийдвэрт хүрэх боломжийг олгоно” хэмээн мэдэгджээ.
Владимир Путин, Жо Байден нар мөн зургадугаар сард Женевт болсон Орос-Америкийн дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн хэрэгжилтийн талаар ярилцсан байна.
Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, “Ерөнхийлөгч нар Дэлхийн 2-р дайны үед байгуулагдсан хоёр улсын эвслийг дурсаж, тухайн үед хийсэн золиослолыг мартаж болохгүй. Өөрсдөө харилцаа холбоо тогтооход үлгэр дуурайл үзүүлэх ёстойг онцлон тэмдэглэжээ. Мөн хоёр орны харилцааны бусад асуудлыг хэвийн болгохын тулд дипломат төлөөлөгчийн газрын үйл ажиллагаанд хуримтлагдсан бүх хязгаарлалтыг хүчингүй болгохыг асуудлыг ярилцаж, ялангуяа хоёр улсын дипломат төлөөлөгчийн газруудын үйл ажиллагаанд тулгарч буй хүндрэл бэрхшээлийг Владимир Путин Америкийн дипломатуудын үр дагавар хэмээн онцлон тэмдэглэжээ.
АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын яриа Мягмар гаригийн орой видео холболтоор болж, хоёр цаг гаруй үргэлжилсэн байна.