Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлууд Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод ажиллаж ирэхдээ 240 сая ам.доллар буюу 683 тэрбум гаруй төгрөгийн зээлийн гэрээ хийсэн талаар Эрдэнэт ТӨҮГ-ын захирал Х.Бадамсүрэн МАН-ын Их хурлын үеэр мэдээлэл өглөө.
Тэрбээр “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ болсноосоо хойш гадаад, дотоодын банкнаас зээл аваагүй. Хэвлэлүүдээр гарсан гадаадаас 240 сая ам.долларын зээл авсан гэдэг худлаа. Өмнө авсан зээлүүдээ бүгдийг нь барагдуулаад сүүлийн гурван жилд зээлийн дарамтгүй, үйл ажиллагаа явуулж байна. Эргэлтийн хөрөнгөө ийм байдлаар бүрдүүлж байгаа. Томоохон хөрөнгө оруулалтаа ч ингэж шийдэж байна. Аль дансанд ямар мөнгө орж ирснийг банкуудаас тодруулж болно шүү дээ.
Эрдэнэт үйлдвэр төсвийн өмнө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байна. Цаашдаа зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах том төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүн дээр зээл авах, хөрөнгө оруулалт татаж, хамтарч ажиллах шаардлага гарна. Бидний олон жил ярьсан төсөл шүү дээ” гэлээ.
1 comment
Энэ зөнөг шунал хувьдаа шаачихсан байх оо