Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаяр 2021 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч Ж.Байденд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.
Энэ үеэр Элчин сайд Ө.Батбаяр америкийн ард түмэн, АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байденд монголын ард түмэн, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн халуун дотно мэндчилгээг уламжилж, олон улс, бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө Монгол Улс, АНУ-ын Стратегийн түншлэлийг өргөжүүлэн бэхжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.
АНУ-ын Засаг захиргаа хамтын зорилтуудаа урагшлуулж, манай хоёр улсын хоорондын бат бэх, өнө удаан нөхөрлөлийг гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа Ерөнхийлөгч Ж.Байден тэмдэглэлээ.
Эх сурвалж: Гадаад харилцааны яам