МАН-ын 30 дахь удаагийн Их хурал дээр тавьсан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн илтгэлээс онцлох 8 ишлэл
Нэг: Улс төрийн нам бол хэн нэгний ашиг хонжоо олох, албан тушаалд хүрэх шат биш юм.
Хоёр: Монгол Ардын Намын эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг шийдвэр гаргах түвшинд цөөн төлөөлөлтэй байгаа нийгмийн бүлгүүддээ адил тэгш боломж олгохыг зорин ажиллана.
Гурав: Аж үйлдвэрийн IV хувьсгал, технологийн ололт амжилтыг ашигласан, хөрөнгө санхүү хэмнэсэн, бүтээлч, инновацид суурилсан “Цахим шилжилт” бол манай намын шинэ зууны тэргүүлэх чиглэл болох ёстой.
Дөрөв: Монголд 1990 оноос хойш нийт 17 Засгийн газар байгуулагдаж байсан бөгөөд Засгийн газруудын дундаж нас 1.8 жил байгаа нь төрийн бодлого тогтвортой хэрэгжихэд сөргөөр нөлөөлж байна.
Тав: Засгийн эрх авахын төлөөх сонгуулийн настай бус, улс орноороо хамтдаа урагшлах хөгжлийн бодлогыг тодорхойлогч-хэрэгжүүлэгч нам байх нь бидний эрхэм зорилго юм.
Зургаа: Аливаа гэмт хэрэгт холбогдсон, тэр дундаа авилга албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон намын гишүүдэд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй.
Долоо: Улс төрийн намын тогтолцооны шинэчлэл нь зөвхөн Монгол Ардын Намын асуудал биш. Олон намын тогтолцоо бүхий парламентын ардчиллыг бэхжүүлэх, намуудын нийгмийн өмнө хүлээх үүргийг өндөрсгөх, улс төрийн өрсөлдөөний тэгш боломжийг өргөжүүлэх замаар улс төрийн намуудыг улс төрийн бодлого боловсруулдаг институт болгон хөгжүүлэхийг бусад намууддаа уриалж байна.
Найм: Иргэдийн олонх нь эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах, сурч боловсрох, хөдөлмөрлөх зэрэг эдийн засаг, нийгмийн эрхийг хамгийн чухлаар тавьж байна.