МАН-ын 30 дугаар Их хурал өнөөдөр эхэллээ. Тус хурлын төлөөлөгчдөд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ илгээжээ. Түүний мэндчилгээг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар уншиж, танилцууллаа.
Ерөнхийлөгчийн мэндчилгээнд Улс төрийн намын тухай хуулийг санаачилж, парламентаар хэлэлцүүлнэ гэдгийг тодотгожээ. Учир нь, тэрбээр нийгэм эдийн засгийн хүнд өнөөгийн нөхцөлд нам, эвсэл эвтэй байж, улс эх орныхоо хөгжлийн төлөө хамтдаа зүтгэх ёстой гэж үзэж байгаа аж.