АНУ-ын сурталчилж буй ардчиллын загвар нь бусад улс орнуудад шахалт үзүүлэх, тэдний дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох халхавч, шалтаг юм хэмээн Хятадын Гадаад харилцааны яам Ням гаригт мэдэгджээ.
Хятадын Гадаад харилцааны яамны “АНУ дахь ардчиллын нөхцөл байдал” нэртэй тайлан Ням гаригт нийтлэгдсэн бөгөөд тус тайланд:
Америкийн ардчилсан тогтолцоо (…) нь бүх нийтийнх биш бөгөөд төгс төгөлдөр байдлаас хол байна. Гэсэн хэдий ч АНУ удаан хугацааны туршид өөрийн ардчилсан тогтолцооны бүтцийн алдаа, дотоодын ардчиллын үйл ажиллагааны алдаа дутагдлыг үл тоомсорлосон.
Бусад улс орнуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох, ардчиллын далбаан дор дайн дэгдээж, бүс нутгийн эмх замбараагүй байдал, хүмүүнлэгийн сүйрэлд хүргэж байна гэж хэмээн дурджээ.
Мөн тус баримт бичигт АНУ-ын Засгийн газар дэлхийн янз бүрийн улс орон, бүс нутгийн эдийн засгийн хөгжил, түүх, соёлын түвшний ялгааг үл харгалзан, өөрийн улс төрийн тогтолцоог бусдад тулгаж, ардчилсан шинэчлэл хийх нэрээр “Өнгөт хувьсгал” төлөвлөж, бусад орны нийгмийн бүтцийг нурааж, гамшигт үр дагаварт хүргэж байна хэмээн тэмдэглэжээ.
Уг тайланд АНУ тус улсын ардчилсан тогтолцоог төгс гэж харуулахыг оролдсон ч үнэн хэрэгтээ түүний сөрөг талууд улам бүр ноцтой болж байна. Америкийн ардчилал мөнгө шийдвэрлэх үүрэгтэй “мөнгөний бодлого” болсон. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдал үргэлжлэн хөгжиж, баян ядуугийн ялгаа улам өргөжиж байна.
Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд улс төрөөс ангид, эрх чөлөө, үнэний төлөө үйлчилдэг гэж мэдэгдэж байгаа ч тэд мөнгө, намын улс төрд удаан хугацаагаар үйлчилж ирсэн.
АНУ бусад орнуудад шахалт үзүүлэхийн тулд “том саваа мэт” нэг талын хориг арга хэмжээ авах, “санхүүгийн ноёрхол, технологийн давуу талаа урвуулан ашиглах” туршлагыг идэвхтэй ашиглаж байна хэмээн дурдагджээ.