Өнгөрсөн 5 дугаар сараас эхлэн Баянгол дүүрэг “Аюулгүй гарц” аяны хүрээнд ЕБС-ийн орчин дахь явган хүний гарцтай хэсэгт машины улсын дугаар илрүүлэгчтэй хяналтын камер суурилуулсан байна.
Өнгөрсөн хугацаанд Коронавируст халдвар /Ковид-19/-ын нөхцөл байдлаас шалтгаалж хөл хориотой байх, ЕБС-иуд цахим, танхимаар ээлжлэн хичээллэх зэргээс үүдэн урьд өмнөх жилүүдтэй харьцуулахад сургууль орчмын бүс дэх авто машины хөдөлгөөн тодорхой хэмжээгээр буурсан байна. Тэгэхдээ энэхүү камеруудын тусламжтайгаар эзэнгүй зам тээврийн осол 4, хулгайн хэрэг 1 илэрүүлжээ.
Тиймээс энэхүү эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлж, БГД-ийн Ерөнхий боловсролын 19, 20, 22, 38, 73, 78, 113-р сургуулиудын дэргэдэх явган хүний гарцан дээр мөн тус камерыг байршуулаад байгаа аж.