Их Британийн гол гацуур нь гадна үзэмжээрээ Лондон хотын иргэдийн хөх инээдийг хүргэж байна.
Лондон хот энэ жил Норвегийн Осло хотын даргын бэлэглэсэн Зул сарын гацуураар гол талбайгаа чимж буй юм. Гацуурын зургийг Британийн улстөрч Дэвид Кортен Твиттертээ тавьжээ. “2021 оны Лондон хотын зул сарын гацуур нь миний амьдралдаа харж байсан хамгийн өрөвдөлтэй, хамгийн бохир өргөл байлаа” гэж бичжээ.
Осло хот Лондон хотод жил бүр зул сарын гацуур бэлэглэж, дэлхийн хоёрдугаар дайны үеэр тусалж дэмжсэнд нь талархлаа илэрхийлдэг уламжлалтай. Харин энэ жил лондончуудад гацуурын гадаад үзэмж нь таалагдаагүй байна.
Эх сурвалж: Korrespondent