Норвегийн Гадаад хэргийн сайд Анникен Витфельдт VG сонинд өгсөн ярилцлагадаа тус улсын шинэ Засгийн газар НАТО-гийн холбоотнуудын Оросын хилийн ойролцоох хөдөлгөөнийг хязгаарлахыг дэмжиж байна гэж мэдэгджээ.
Тэрбээр Норвегийн хувьд бидэнтэй ойр байгаа бүс нутагт цэргийн хүчин байх нь чухал. Гэхдээ Оросын хил орчмыг Норвегийн зэвсэгч хүчин дангаараа хянаж байх нь дээр. Энэ нь бидний хувьд маш чухал” хэмээн хэлсэн байна. Витфельдт мөн Их Британи, АНУ-тай энэ асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаагаа тэмдэглэжээ.